“Miss Mongolia-2013” зорилгодоо хүрлээ
Цэцэгс атаархам хацар гоо бүсгүйчүүдийн чадал чансааг сорьсон “Miss Mongolia-2013” тэмцээн шилдгийн шилдгүүдээ тодруулж, зорилгодоо хүрлээ. Намрын оддын доор эрсэн эрлээ олж, гоо сайхныг магтан дууллаа. Шүүдрийн дусалтай намар өөрөө төгөлдөр гоо байлаа...
Мэдээллийн алба

Өнгөрсөн 7 хоногийн Баасан гаригт 20 гаруй хоногийн турш үргэлжилсэн “Miss Mongolia-2013” үндэсний тэмцээн амжилттай болж өндөрлөв.
Хот, хөдөөгийн 70 гаруй охид, бүсгүйчүүдээс тунаж үлдсэн хацар гоо 20 охин 6 номинациар өөр хоорондоо өрсөлдөж шилдэгүүдээ тодруулсан юм.
“Miss Mongolia-2013” тэмцээний “Тэргүүн Мисс”-ээр “Монгол Модел” агентлагийн загвар өмсөгч Н.Ану тодорсон бол, “Дэд Мисс”-ээр мөн тус агентлагийн Б.Номин-Эрдэнэ, “Гутгаар Мисс”-ээр Б.Баттогтох нар тус тус шалгарсан билээ.
Харин тус тэмцээний сүүлийн шалгаруулалтын үеэр 6 номинацийн “аварга”-уудаа зарлалаа. Үүнд:
-“Мисс спорт” M.Амарзаяа
-“Miss talent” Ц.Аззаяа
-“Miss pikini” Б.Баттогтох
-“Goodwill мiss” Б.Номин-Эрдэнэ
-“Miss foto” С.Батцэцэг
-“Miss model” Н.Ану нар тус тус шалгарсан юм.
Түүнчлэн “Miss Mongolia-2013” тэмцээний тусгай байрын шагналыг хувийн дугаар № 15 Ц.Аззаяа, хувийн дугаар № С.Батцэцэг нар шалгарч ивээн тэтгэгч нарын шагналыг хүртлээ.
.jpg)























