Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Miss Mongolia 2015" наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо

Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн "Miss Mongolia 2015" наадмын шилдгүүд өнгөрөгч бямба гарагт албан ёсоор тодорлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Miss Mongolia 2015" наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо
"Miss Mongolia 2015" наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж ирсэн "Miss Mongolia 2015" наадмын шилдгүүд өнгөрөгч бямба гарагт албан ёсоор тодорлоо.

"Мисс монголиа" холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус хүртлээ.

Мөн тус наадмын үндсэн зургаан шалгаруулалтын шилдгүүд тодорсон бөгөөд "Мисс спорт"-ын эзнээр Цэвээндашийн Энхжин, "Мисс фото"-ын эзнээр Алтанхуягийн Цолмон, "Мисс бикини"-ийн эзнээр Цогт-Очирын Аззаяа, "Мисс оюунлаг"-ийн эзнээр Батцэнгэлийн Нямхишиг, "Мисс авъяас"-ын эзнээр Хүрэлбаатарын Батдулам, "Мисс модель"-ийн эзнээр Энх-Амгалангийн Оюунбилэг нар тус тус шалгарсан юм.

Ингээд өөрсийн гоо үзэсгэлэн, авъяас билиг, мэдлэг боловсролоороо өндөрт өргөгдөж шалгарсан эхний гурван байрын миссүүд маань ирэх саруудад эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнүүдэд оролцох юм.

"Мисс Монголиа" холбоо

Хуваалцах