Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Miss World Mongolia-2019” тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно

Энэ жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхтэй болох аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Miss World Mongolia-2019” тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно
“Miss World Mongolia-2019” тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болно. Зураг: МҮОНРТ

Английн нийслэл Лондон хотын “Excel Arena”-д болох 69 дэх удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол Улс гоо бүсгүйгээ оролцуулахын тулд “Miss World Mongolia-2019” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Уг тэмцээн ирэх есдүгээр сарын 14-нд болох бөгөөд энэ талаар “Asian Future” компанийн захирал Ц.Соёл-Эрдэнэ, топ модель Х.Бадамгэрэл, "Miss World-2016" тэмцээний үндэсний ялагч А.Баярцэцэг нар мэдээлэл хийв.

Энэ жилийн тэмцээнд 11 гоо бүсгүй оролцож, хамгийн шилдэг нь “Дэлхийн мисс”-т оролцох эрхтэй болох аж.

“Miss World Mongolia-2019”-д дэлхийн 130 гаруй орны гоо бүсгүй өрсөлдөх юм байна. Дээрх тэмцээн 1951 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бол Монгол Улс 15 дахь жилдээ оролцох гэж байна.

Хуваалцах