МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо
МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль товлосон ёсоороо бол ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болох учиртай. Тус сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорчээ.
Мэдээллийн алба

МХБХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль товлосон ёсоороо бол ирэх хоёрдугаар сарын 27-ны өдөр болох учиртай. Тус сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорчээ.
Тухайлбал, холбооны Ерөнхийлөгчийн төлөө НИТХ-ын тэргүүлэгч, “Дэрэн-хөлбөмбөг” спорт клубийн ивээн тэтгэгч, "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү, “Майнспек” ХХК-ийн захирал Б.Буман-Учрал, "ДЦС-5" төслийн удирдагч П.Болд, МХБХ-ны Нарийн бичгийн дарга Д.Ганбат нарын дөрвөн хүний нэр одоогоор тодорхой болоод байна.
Харин одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нэрээ хараахан дэвшүүлээгүй байгаа юм.
Түүнчлэн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв, Гүйцэтгэх хорооны эмэгтэй гишүүний албан тушаалд нэг, Гүйцэтгэх хорооны гишүүний албан тушаалд 20 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ.


















