Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд нуугдсан хэвээр

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвших гэж байсан Б.Ганболдыг авлига авсан тул ОУ-ын хөлбөмбөгийн холбоо хориг тавьсан билээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд нуугдсан хэвээр
МХХ-ны ерөнхийлөгч Б.Ганболд нуугдсан хэвээр. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр дахин нэр дэвших гэж байсан Б.Ганболдыг авлига авсан тул ОУ-ын хөлбөмбөгийн холбоо хориг тавьсан билээ. Тус мэдээлэл нийтэд ил болсноос хойш тэрээр олон нийт, хэвлэлд ямар ч тайлбар өгөлгүй, тэр бүү хэл холбооныхоо удирдах зөвлөл, гишүүдтэй ч уулзахгүй байгаа. Тэгвэл түүний талаар МХХ-ны дэд ерөнхийлөгч А.Ганбаатар “Б.Ганболд ерөнхийлөгчтэй холбоо барьж чадаагүй. Бидэнтэй биеэр уулзсангүй. Сургийг нь сонсоход Спортын арбитрын шүүхэд хандах бодолтой байгаа юм билээ. Тэгээд үнэн мөнөө тогтоолгох биз ээ” гэжээ.

Мөн түүний бусдаас нуугдсан атал холбоондоо хэн нэгнийг нэвтрүүлэхгүй, цаасан хайрцагтай бичиг баримт сэлтийг зөөвөрлөж байгаа нь нэлээд сэжигтэй байна. Энэ нь ч ажиглагчдад улам бүр сэжиг төрүүлж байгаа юм. Хээл хахууль, шүүгчийн булхайтай шийдвэр, допингийн асуудал зэрэг олон асуудлаар тамирчин, дасгалжуулагчид, албаны хүмүүс Спортын арбитрын шүүхэд ханддаг ч заргаа авсан тохиолдол барагтаа байдаггүй аж.

Хуваалцах