Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагийг "Тэрбум мод "тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг.
Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Тодруулбал,
Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо: Барилгачдын талбай
Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо: Төв цэнгэлдэх хүрээлэн
Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо: Экстрем спортын талбай
Налайх дүүрэг, 1 дүгээр хороо: Төв талбайд өргөтгөсөн худалдаа гарч байгаа юм.


















