Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Мodern of Night” тоглолт ганцхан удаа болно

АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мodern of Night” тоглолт ганцхан удаа болно
“Мodern of Night” тоглолт ганцхан удаа болно. Зураг: МҮОНРТ

Монголын балетын хөгжил сан” нь 2011 онд “Мodern of Night” Олон улсын балетын фестивалыг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Энэ нь Монголын сонгодог урлагийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадсан ач холбогдолтой арга хэмжээ болсон.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сан нийт таван удаагийн олон улсын чанартай балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг танилцуулсан.

Тэгвэл энэ удаад “Мodern of Night” тоглолтоо ирэх сарын 4-ний өдөр хийхээр төлөвлөжээ. “Мodern of Night”тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэнэ. Оюун санаа, сэтгэхүйн ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги,хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтын гол дүр МУГЖ Д.Алтанхуяг.

АНУ-ын Бостон хотоос Монгол Улсыг зорьж ирэх бүжигчдийн ур чадварыг харуулах “Мodern of Night”тоглолт ганцхан удаа болно. АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг дэлхийн сор театруудын тайзнаа хүндэтгэлтэйгээр уригдан бүжих балетын урлагийн шилдгүүдийн тоглолтыг Монголдоо үзэх боломжтой боллоо.

Хуваалцах