Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Модны нүүрсээр бяслаг хийж иддэг

Английн “Manor Farm” дэлгүүр модны нүүрсээр хийсэн дэлхийн хамгийн хачирхалтай бяслагийг зардаг байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Модны нүүрсээр бяслаг хийж иддэг
Модны нүүрсээр бяслаг хийж иддэг. Зураг: МҮОНРТ

Английн “Manor Farm” дэлгүүр модны нүүрсээр хийсэн дэлхийн хамгийн хачирхалтай бяслагийг зардаг байна.

Хав хар өнгөтэй модны нүүрсээр хийсэн бяслаг хэний ч хоолны дуршлыг төрүүлэхгүй мэт харагдаж байгаа ч тийм биш гэнэ.

Үнэн хэрэгтээ энэ өвөрмөц хүнсийг нэг идсэн үйлчлүүлэгч дэлгүүрт дахин дахин ирж үйлчлүүлдэг ажээ.

Бяслаган дотор модны нүүрс шахах энэхүү санааг анх Майкл Ли гэдэг хүн бодож олсныхоо төлөө 2014 онд Дели хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс “Хамгийн шилдэг санаа” гэдэг шагналыг хүртжээ.

Ер нь хар өнгөтэй хүнс хэрэглэх "мода" дэлхий дахинд дэлгэрээд байгаа гэж хэлж болно. Зарим оронд хар тахианы мах, улаан лооль хэрэглэх нь хүний эрүүл мэндэд тустай гэж үздэг аж.

Хуваалцах