Модон бөмбөгчид БНСУ-ын нээлттэй тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэв
БНСУ-ын модон бөмбөгийн долоо дахь удаагийн нээлттэй тэмцээнд хосын цохилтын төрөлд өрсөлдсөн Д.Даваадорж, Э.Энх-алдар нар мөнгө, Г.Санжаадорж, С.Сумьяа нар хүрэл медаль хүртсэн байна
Мэдээллийн алба

Модон бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-19-нд БНСУ-д болсон. Монгол Улсын баг тамирчид тус тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн багийн төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн спортын дэд мастер Г.Санзайдорж VIII байрт шалгарч, Азийн шилдэг найман тамирчны нэг болсон билээ.
Үүнээс гадна БНСУ-ын модон бөмбөгийн долоо дахь удаагийн нээлттэй тэмцээнд хосын цохилтын төрөлд өрсөлдсөн Д.Даваадорж, Э.Энх-алдар нар мөнгө, Г.Санжаадорж, С.Сумьяа нар хүрэл медаль хүртсэн байна.


















