Модоор мотоцикл бүтээжээ
Оросын авьяаслаг нарийн мужаанчин Юри Хвтисишвили гэдэг залуу ЗХУ-ын үеийн домогт ИЖ-49 мотоциклийг бодит байдалтай нь яг адилханаар модоор зорон үйлдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Оросын авьяаслаг нарийн мужаанчин Юри Хвтисишвили гэдэг залуу ЗХУ-ын үеийн домогт ИЖ-49 мотоциклийг бодит байдалтай нь яг адилханаар модоор зорон үйлдвэрлэжээ.
Тэрээр ажлаа 2014 оны эхнээс хийж эхлээд одоо дуусгаж байгаа гэнэ. Энэ санаагаа олохдоо өвлийн цаг завтай өдрүүдэд ямар нэгэн сонирхолтой зүйл хийе хэмээн бодсоноос эхэлжээ. Тэгээд интернэтэд мастерууд жинхэнэ загвартайгаа адилхан масштабаар модоор мотоцикл хийсэн байсныг үзсэнээ санажээ. Тэгээд Зөвлөлтийн үеийн хуучны мотоцикл хийе хэмээн зориг шулуудсан байна. Ингээд 1951-1958 онд хийж байсан ИЖ-49 загварыг сонгожээ. Энэ загварын шатахууны сав, суудал нь маш их анхаарал татсан гэнэ.
Юри ажлаа нэгдүгээр сарын 18-нд эхлээд дөрвөн сарын дараа дуусгасан байна. Тэр мотоцикл хийх дамжлага яаж явагддаг дарааллаар бүгдийг нь 100 хувь модоор урласан аж.




















