Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтанд авна

Манчестер Юнайтед клубын дасгалжуулагчийн ажлыг өнгөрсөн 7 сарын 1-нд хүлээн авснаасаа хойш нилээдгүй шүүмжлэлд өртөх болсон Дэвид Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтад авч магадгүй гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтанд авна
Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтанд авна. Зураг: МҮОНРТ

Манчестер Юнайтед клубын дасгалжуулагчийн ажлыг өнгөрсөн 7 сарын 1-нд хүлээн авснаасаа хойш нилээдгүй шүүмжлэлд өртөх болсон Дэвид Мойесийг цагдаагийн тусгай хамгаалалтад авч магадгүй гэнэ. Учир нь Манчестер Юнайтед клубын дэмжигчид сүүлийн үед цахим хуудсаар түүний биед халдах болно гэж сүрдүүлэх нь ихэссэн бөгөөд цагдаагийн албаны нэрээ нууцалсан ажилтан "Бидэнд Мойесийн талаар цахим хуудсанд бичигдэж буй сэтгэгдлүүдийг хянах үүрэг өгсөн. Тэр бол Англи улсад амьдарч буй хүн. Түүний амь насыг бусдаас хамгаалах нь бидний үүрэг. Шаардлагатай гэж үзвэл авч болох дараагийн арга хэмжээнүүдийг авах болно” хэмээжээ.

Түлхүүр үг:Хөлбөмбөг
Хуваалцах