Мохаммед Алигийн бээлий дуудлага худалдаанд орлоо
Домогт боксчин Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын тулаанд 1964 онд анх удаа ялалт байгуулахдаа өмсөж байсан бээлийг Heritage Auctions дуудлага худалдааны газарт үнэ хаялцуулжээ. Энэхүү бээлий 836.5 мянган ам.долларын үнэд хүрсэн гэнэ.
Мэдээллийн алба

Домогт боксчин Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын тулаанд 1964 онд анх удаа ялалт байгуулахдаа өмсөж байсан бээлийг Heritage Auctions дуудлага худалдааны газарт үнэ хаялцуулжээ.
Энэхүү бээлий 836.5 мянган ам.долларын үнэд хүрсэн гэнэ.
Мохаммед Али 1964 онд Флорида мужийн Майами хотод болсон энэхүү хүнд жингийн дэлхийн аваргын тулаанд Кассиус Клей нэрээр оролцож, Сонни Листонтой хүч үзжээ.
Мохаммед Али хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг 1964-1966, 1974-1978 онд авснаас гадна 1960 оны олимпийн 81 кг хүртэл жинд алтан медаль хүртжээ.


















