Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Моханик Амарбаясгалантад” цомгийн нээлт болно

Мөн тэдний дөрөвдүгээр сарын 3-нд хийсэн “Wesupport:mohanik” тоглолтод ирсэн хүн бүр тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд уг тасалбараараа “Амарбаясгалант” шинэ цомгийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Моханик Амарбаясгалантад” цомгийн нээлт болно
“Моханик Амарбаясгалантад” цомгийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Амьд хөгжмийн “Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт өнөөдөр “Glamour” арт галерейд болно. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомог хэрхэн бүтсэн талаар танилцуулан шинэ цомгоо худалдаанд гаргах юм байна.

Хуваалцах