Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монблан ууланд амжилттай авирлаа

Франц, Швейцарь, Герман, Итали, Австри зэрэг найман улсын нутгийг дамнан сүндэрлэх Альпийн нурууны ноён оргил болох Монблан уулын оргилд Монгол Улсын 7 уулчин амжилттай гараад ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монблан ууланд амжилттай авирлаа
Монблан ууланд амжилттай авирлаа. Зураг: МҮОНРТ

Франц, Швейцарь, Герман, Итали, Австри зэрэг найман улсын нутгийг дамнан сүндэрлэх Альпийн нурууны ноён оргил Монблан уулын оргилд Монгол Улсын долоон уулчин амжилттай авираад ирлээ.

Манай уулчид уулын спортын I зэрэгтэй тамирчин, “Сутайн бор” клубын гүйцэтгэх захирал Г.Чимид-Очир, Германы элчингийн ажилтан, орчуулагч Б.Онон, клубын гишүүн залуу тамирчин Б.Энхтөр, 17 настай өсвөрийн тамирчин, уулын спортын I зэрэгтэй О.Сайханжаргал,“Сутайн бор” клубын захирал Х.Нямдоо, клубын тамирчин А.Батсүх, Монголын уулчдын үндэсний холбоо/ МУҮХ/-ны тэргүүлэгч гишүүн, Ядамын Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубын ерөнхий дасгалжуулагч Д.Батжаргал гэсэн бүрэлдэхүүнтэйгээр явсан бөгөөд бэлтгэлээ жил гаруй хийсэн байна.

Дашрамд дуулгахад далайн түвшнээс дээш 4810 метрт орших тус уул нь Францын Шамони хот, Италийн Курмайере хотыг тэгнэн оршдог. Мөнх цаст Монблан уул өтгөн ой модоор хучигдаж, бэл хормойг нь түргэн урсгалт гол эмжинэ. "Цагаан цасан малгай"-т оргилын зузаан нь дөрвөн метр гаруй байдаг бөгөөд Монбланыг италичууд "Цагаан уул", францчууд "Цагаахан хатагтай" хэмээн нэрлэдэг аж.

Түлхүүр үг:Уулчид
Хуваалцах