Монгол ахуй “үнэртсэн” өхөөрдөм хөөрхөн хүүхэлдэйн үнэ 13000-15000 рубль
Тэрбээр Агын Буриадын тойрогт амьдардаг аж.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ОХУ-ын Буриад Улсын хүүхэлдэй урлаач Ирина Рабданова Монгол ахуй “үнэртсэн” өхөөрдөм хөөрхөн хүүхэлдэй хийдэг байна. Түүний үндсэн мэргэжил дунд сургуулийн дүрслэх урлаг, шугам зургийн хичээлийн багш. Одоогоор 12 жил ажиллаж байгаа аж. Гэхдээ ажлынхаа хажуугаар дээрх хүүхэлдэйгээ урладаг гэнэ.
Тэрбээр Агын Буриадын тойрогт амьдардаг аж.
Тус хүүхэлдэйн хэмжээ, үнэ гэвэл өндөр нь 40-50 см, үнэ 13000-15000 рубль гэсэн. Мөн тэрбээр янз бүрийн хувцас оёдог юм байна.

Хуваалцах


















