Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө"-нд өнөөдөр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Монгол ард Эскадрилийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөө"-нд өнөөдөр цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Монгол Улсад суугаа цэргийн аташей, хошууч генерал П.В.Петрунин, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон Иргэний нисэхийн Үндэсний төв, МИАТ-ТӨХК-ийн удирдлагууд болон ахмад дайчид оролцсон юм.

Монгол Улсад 1925 оны тавдугаар сарын 25-нд Улаанбаатар хотын Консулын дэнжид Ю-13 онгоц бууснаар Нисэх хүчин байгуулагдсан түүхтэй.

Хуваалцах