Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Монгол аваргуудаар манлайлуулсан Харү башё энэ ням гарагт эхэлнэ

Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснээр сэкивакэ цолоо буцаан авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол аваргуудаар манлайлуулсан Харү башё энэ ням гарагт эхэлнэ
Монгол аваргуудаар манлайлуулсан Харү башё энэ ням гарагт эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё энэ ням гараг буюу гуравдугаар сарын 10-нд эхэлнэ.

Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдахаар эрэмбэлэгджээ.

Харин баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх бол Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн сэкивакэ, Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн зүүн жигүүрийн 16, Чоёошима Г.Мөнхсайхан 17-д эрэмэбэлэгдсэн байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснээр сэкивакэ цолоо буцаан авчээ.

Хуваалцах