Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол баатруудаа эргэн дурсъя

“Монгол цэргийн баяр” өнөөдөр тохиож буй тул Монгол баатруудаа дурсч энэхүү зургийг манай сайт онцолж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол баатруудаа эргэн дурсъя
Монгол баатруудаа эргэн дурсъя. Зураг: МҮОНРТ

“Монгол цэргийн баяр” өнөөдөр тохиож буй тул Монгол баатруудаа дурсч энэхүү зургийг манай сайт онцолж байна. Зүүн гар талаас Хилийн цэргийн 24 дүгээр отрядын Сүмбэрийн долдугаар заставын дарга Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Пунцагийн Чогдон, Улаанбаатар хотын цэргийн гарнизоны захирагч, нэгдүгээр морьт дивизийн командлагч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, Монгол Улсын цорын ганц Армийн генерал Батын Дорж, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Маршал, Улсын Баатар Юмжаагийн Цэдэнбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, хурандаа генерал Бутачийн Цог, Тамсагбулагийн наймдугаар морьт дивизийн командлагч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар, ахмад Дүгэрийн Нянтайсүрэн, Тамсагбулагийн зургадугаар морьт дивизийн командлагч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гарамгай баатар, хурандаа Лодонгийн Дандар нар юм.

Монголынхоо эрчүүдэд баярын мэнд хүргэе.

Хуваалцах