Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ
Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан 128 бөх хүч үзэж байна.
Мэдээллийн алба

Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1 Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх нараар манлайлсан чанасаа өндөр 128 бөх хүч үзэж байна.
Барилдааныг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын зэрэг эрхмүүд хүрэлцэн иржээ.


















