Монгол, БНХАУ-ын “одод” чуулсан “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр болно
“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 18:00 цагт Корпорэйт конвеншн центрт үнэ төлбөргүй болно.
Мэдээллийн алба

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байгаа. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай төлөвлөгөөнд энэ оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан билээ. Дээрх түүхт 70 жилийн ойд зориулан Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Одон” телевизээс зохион байгуулж буй “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт өнөөдөр 18:00 цагт Корпорэйт конвеншн центрт үнэ төлбөргүй болно.
“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолтод Монголын талаас Морин хуурын чуулга, ардын жүжигчин, дуучин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, соёлын тэргүүний ажилтан, Д.Отгонжаргал, Д.Уламбаяр(Ука) болон “Aim4R” продакшн зэрэг уран бүтээлч ая дуугаа өргөж, үзүүлбэрээ хүргэх бол БНХАУ-ын талаас Өвөр Монголын алдарт морин хуурч Чи булаг болон “Top line” хамтлаг тэргүүтэй дуучид, бүжигчид оролцох юм.


















