Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол бөхийн хоёр ном шинээр хэвлэгджээ

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, үндэсний бөхийн улсын тэргүүн тайлбарлагч Б.Цогтбаатарын "Монгол бөхийн арслангууд", "Бидний таньсан бөхийн ховор зургууд" хэмээх хоёр ном хэвлэгдэн гарчээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бөхийн хоёр ном шинээр хэвлэгджээ
Монгол бөхийн хоёр ном шинээр хэвлэгджээ. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ны нарийн бичгийн дарга, бөх судлаач, үндэсний бөхийн улсын тэргүүн тайлбарлагч Б.Цогтбаатарын "Монгол бөхийн арслангууд", "Бидний таньсан бөхийн ховор зургууд" хэмээх хоёр ном хэвлэгдэн гарчээ. Эдгээр ном нь бөх судлаач Б.Цогтбаатарын 21 дэх бүтээл бөгөөд "Монгол бөхийн арслангууд" номдоо Монгол бөхийн түүхэнд бичгэн сурвалжаар тодорхой мэдэгдэж буй 140 арслангийн тухай мэдээллийг багтаасан нь онцлог бөгөөд уншууртай, сонирхолтой болжээ.

Харин "Бидний таньсан бөхийн ховор зургууд" номд хуучин цагийн ховор нандин гэрэл зургууд багтсан байна. Түүний зэрэгцээ гэрэл зургийн тайлбар, түүхэн үйл явдлыг эмхэтгэснээрээ нэлээд сонирхолтой болсон байна.

Хуваалцах