Монгол бөхийн өргөөнд болох тоглолтын хуваарь гарчээ
2017 оны нийтийн дууны тоглолтын салхийг Лодойн Банзрагч “Жаргалтай жилийн аялгуу”-гаараа хагалах гэж байна. Энэхүү тоглолт өнөөдөр болох болох бол ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн "Ерөөлийн даллага" тоглолт энэ сарын 19-нд болно.
Мэдээллийн алба

Харин нийтийн дуучдын отгон уран бүтээлч гэгддэг Х.Мөнгөнцэцэг энэ сарын 20-нд "Уулзахын хүслэн" тоглолтоо өргөн барих гэж байна.
Түүнчлэн аархан омогшиж дуулах дуртай Э.Төрмандах "Нүнжигтэй Монгол" тоглолтоороо зохион байгуулах гэж байна. Түүний тоглолт хоёрдугаар сарын 15-нд болно. Тус тоглолтонд Увс аймгийн бяцхан дуучин, фейсбүүкийн “од” А.Өсөх-Ирээдүй оролцох аж.
Тэгвэл ирэх хоёрдугаар сарын 2-нд Я.Гэрэлчулуун тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна.