Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол, Буриадын дугуйчид аялсаар байна

Монгол, Буриадын нутгаар аялж буй “Найрамдал-2014” дугуйн спортын багийнхан өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхэлсэн билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Буриадын дугуйчид аялсаар байна
Монгол, Буриадын дугуйчид аялсаар байна. Зураг: МҮОНРТ

Монгол, Буриадын нутгаар аялж буй “Найрамдал-2014” дугуйн спортын багийнхан өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас гараагаа эхэлсэн билээ.

Өөрөөр хэлбэл, Баруун-Уртын их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гараагаа эхэлсэн тэд зургаадугаар сарын 9-нд Улаанбаатарыг дайран өнгөрсөн юм. Тэд Монгол Улсынхаа нутгаар 2100, ОХУ-ын Буриадын нутгаар 1500 км замд дугуйгаар аялж байгаа.

Аялалд Монгол, Буриадын дугуйчид оролцож, олон улсын шинжтэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тэгвэл Монгол Улсын спортын мастер, ОХУ-ын Буриад улсын спортын дэд мастер, Үндэсний олимпийн хорооны гишүүн Ш.Энх-Амар ахлагчтай "Найрамдал-2014" аяллын баг өнөөдөр ОХУ-ын Чита хотоос гарч, замаа тууллаа. Тамирчид Баруун-Урт хотоос гараад Монгол, Буриадын нутгаар нийт 3650 км аялаад байна.

Хуваалцах