“Монгол Дерби” холын зайн морин уралдаан болно
“Монгол Дерби” холын зайн морин уралдаан ирэх сарын 4-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд болно. Тав дахь жилдээ зохион байгуулж байгаа уралдааны журам нь морьтонгууд Монголын тал нутгаар, өөр хоорондоо 40 км-ийн зайтай өртөөгөөр өртөөлж, морио сэлгэх журмаар уралдана.
Мэдээллийн алба

Долоогоос найм хоногийн хугацаанд, 1000 км замыг туулж өөрсдийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа дайчлан өрсөлддөг тус тэмцээнд 12 орны 30 гаруй тамирчид оролцхоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна.