Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол дугуйчны анхны медаль

Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ энэ сарын 16-20-нд болж, эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол дугуйчны анхны медаль
Монгол дугуйчны анхны медаль. Зураг: МҮОНРТ

Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ энэ сарын 16-20-нд болж, эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарлаа. Ингэснээр Монгол дугуйчин тус тэмцээнээс анх удаа медаль хүртэж буй юм.

Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсан юм.

Мөн тус зайнд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдаллаа. Тэмцээнд нийт 16 орны 120 тамирчин уралдсан бол манай улсаас гавьяат тамирчин Ж.Өлзий-Оршихын удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдөв. Энэ үеэр критериум уралдаан болоход Б.Марал-Эрдэнэ найм, Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрыг эзэллээ.

Хуваалцах