Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ

ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын бүх Оросын VI уралдаан энэ сарын 6-9-нд болжээ. Энэхүү олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ
Монгол дуучин олон улсын уралдаанд байр эзэлжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Липецк хотноо Надежда Обуховагийн нэрэмжит Дуурийн залуу дуучдын бүх Оросын VI уралдаан энэ сарын 6-9-нд болжээ.

Энэхүү олон улсын уралдаанд ОХУ-ын хотууд, АНУ, Англи, Франц, Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Украин, Белорусь, Абхаз, Куба зэрэг улсын 217 дуучин оролцжээ.

Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн II дамжааны оюутан Ч.Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн V дамжааны оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал II байр эзлэж диплом, мөнгөн шагналаар шагнуулжээ.

Тэрээр урьд нь ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын VIII уралдаанд оролцож Гран-при шагнал хүртэж байжээ.

Хуваалцах