Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа иоджуулсан давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохистой

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 6 дугаар судалгаа"- наас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэнд агуулагдаж буй иодын хэмжээ 76.4 мкг/л гарсан.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа иоджуулсан давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохистой
Монгол эмэгтэйчүүд жирэмсэн болсон цагаасаа иоджуулсан давсыг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохистой. Зураг: МҮОНРТ

"Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 6 дугаар судалгаа"- наас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэнд агуулагдаж буй иодын хэмжээ 76.4 мкг/л гарсан.

Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин бага болоод буй юм.

Иод нь ургийн өсөлтөд сайнаар нөлөөлж, тархины хөгжил бүрдэхэд голлох нөлөө үзүүлдэг.

Иймд жирэмсэн эмэгтэйчүүддээ далайн гаралтай бүтээгдэхүүн, иоджуулсан давсыг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.

Хуваалцах