Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол эрчүүд” үзэсгэлэн гарна

Тэгвэл ирэх сард Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн, музейн ахмад, дунд, залуу үеийнхний уулзалтыг зохион байгуулах юм байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол эрчүүд” үзэсгэлэн гарна
“Монгол эрчүүд” үзэсгэлэн гарна. Зураг: МҮОНРТ

Манай улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойн энэ онд тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр төлөвлөгөөт ажлууд энэ сараас эхлэн он дуустал үргэлжлэх бөгөөд сар сард хийх ажлыг товлосон байна. Тухайлбал, энэ сард ойн нээлтийг тэмдэглэх, Богд Хааны Ордон музейд “Даавуу зөөлөн эдлэлийг гэмтлээс урьдчилан сэргийлэх, хадгалалт хамгаалалт” сэдвээр Австри, Монголын хамтарсан сургалт зохион байгуулж байна. Тэгвэл ирэх сард Монгол цэргийн Түүхийн музейд “Монгол эрчүүд” үзэсгэлэн, музейн ахмад, дунд, залуу үеийнхний уулзалтыг зохион байгуулах юм байна.

Хуваалцах