Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол гэр” ЮНЕСКО-д бүртгэгдлээ

“Монгол гэр” ЮНЕСКО-д бүртгэгдлээ Азербайжан улсын Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр хүлээн зөвшөөрлөө. Тус жагсаалтад 31 орон өөрийн с

Н.
Н.Байгаль

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол гэр” ЮНЕСКО-д бүртгэгдлээ
“Монгол гэр” ЮНЕСКО-д бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Азербайжан улсын Баку хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр хүлээн зөвшөөрлөө.

Тус жагсаалтад 31 орон өөрийн соёлын биет бус өвөө нэр дэвшүүлсэн байна. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийллээ.

Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад манай улсаас зургаан өв амжилттай бүртгэгдээд байна. Үүнд,Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, Монгол наадам, Монгол үндэстний хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй багтаж байна.

Хуваалцах