Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙШинжээчид үйлдвэрийн зориулалттай мал, амьтны гаралтай өөх тос үйлдвэрлэгч ААН-үүдэд хянан магадлагаа хийлээ
1/3
Улс төр

Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МУ
Монгол Улсын Засгийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графыг өнөөдөр \2026.09.28\ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлийн түвшинд, тэр дундаа худалдаа, эдийн засгийн салбарт өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

viber_image_2026-09-28_14-03-36-802

Шадар сайд Н.Номтойбаяр гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах эрх зүйн шинэчлэлийг Засгийн газраас хэрэгжүүлж буйг танилцууллаа.

Түүнчлэн, Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэн баталснаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ гэдгийг онцоллоо.

viber_image_2026-09-28_14-03-37-701

Элчин сайд Томас Граф Монгол, Германы харилцаа улс төр, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж ирснийг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийллээ.

Германы хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компани, хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч ажиллахаа тодотгов.


Хуваалцах