Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл  гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна
Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.

Монгол хэл бичиг болон Элсэлтийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 20-ны өдөр дуусна.

Бүртгэлээ хийхдээ өөрийн сурч буй сургалтын цахим системд хандаж, шаардлагатай мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай.

Бүртгэлтэй холбоотойгоор дараах зөвлөмжийг өгч байна

  • Цахим системдээ нэвтрэн бүртгэлээ хугацаанд хийж дуусгах

  • Бүртгэлийн үеэр шаардлагатай бичиг баримтуудаа бэлэн байлгах

  • Бүртгэлийн асуудал гарвал сургууль, эсвэл шалгалтын албанд шуурхай хандах.

Ингэснээр шалгуулагчид цаг хугацаанд нь бүртгүүлж, шалгалтандаа бэлтгэх боломж бүрэн нээгдэнэ.

Хуваалцах