“Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” эгшиглэнэ
Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, удирдаач Н.Жигжиддорж нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд тус чуулгын уран бүтээлчид, хөгжимчид ойн баяраа угтан олон тоглолт, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Монгол хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” концертыг энэ сарын 22-нд Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна.
Тоглолтын удирдаачаар Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, удирдаач Н.Жигжиддорж нар ажиллаж Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.


















