Монгол хөлбөмбөгчдөд Узбекстаны сургагч багш таван өдөр сургалт явуулна
Тус сургалтад Улаанбаатар хотын клубууд төдийгүй орон нутгийн өсвөр, идэрчүүдийн багийг дасгалжуулагчид нийлсэн 30 оролцогч хамрагдаж байна.
Мэдээллийн алба

Манай улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Азийн хөлбөмбөгийн холбооны “Хүүхэд залуучуудын дасгалжуулагчийн сургалт” өнөөдөр эхэллээ.
Тус сургалтад Улаанбаатар хотын клубууд төдийгүй орон нутгийн өсвөр, идэрчүүдийн багийг дасгалжуулагчид нийлсэн 30 оролцогч хамрагдаж байна.
“Хүүхэд залуучуудын дасгалжуулагчийн сургалт”-ыг Узбекстан Улсын сургагч багш Ислом Амхедов таван өдрийн турш онол, дадал нийлсэн хэлбэрээр явуулна.
Энэхүү сургалт нь энэ сард МХБХ-ны зохион байгуулж буй хоёр дахь дасгалжуулагчийн сургалт юм.
Мөн энэ сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо ОУХБХ-ны шүүгчийн сургалт болж, манай шүүгч нар амжилттай оролцлоо.
Сонирхуулахад МХБХ жил бүрийн дөрөвдүгээр сарыг сургалтын сар болгосон нь талбайн улирлын өмнөх том бэлтгэл төдийгүй ирээдүйд оруулж буй том хөрөнгө оруулалт билээ.


















