Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд оролцлоо
Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын “SOS” хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд энэ сарын 23-29-нд улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцжээ.
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Польш Улсын Варшав хотноо Асрамжийн газарт хүмүүжигч хүүхдүүдийн “Hope for the Mundial” олон улсын хөлбөмбөгийн хоёрдугаар тэмцээн болжээ.
Тус тэмцээнд нийт 24 орноос 26 баг оролцсон байна. Н.Содномдаржаа ахлагчтай, Г.Санчир дасгалжуулагчтай Монголын “SOS” хүүхдийн хотхоны баг тамирчид болох 17 хүртэлх насны 10 хүүхэд энэ сарын 23-29-нд улсаа төлөөлөн тус тэмцээнд оролцжээ.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд ЭСЯ-ыг төлөөлөн Элчин зөвлөх Б.Дорж оролцож, тэмцээнд оролцсон хүүхдүүдэд баяр хүргэсэн байна. Монголын хүүхдүүд хол газраас зорин ирж, анх удаагаа дээрх тэмцээнд оролцсон явдлыг өндрөөр үнэлж буйгаа тэмцээнийг зохион байгуулагчид илэрхийлжээ.


















