Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол хувцасны загварын шоу болно

Монголын хувцас, загварын ертөнцийн нүүр царай болж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол Костюмс” төвийн хамт олон ойдоо зориулан "Этно-Фэйшн" загварын шоуг 11 сарын 04-нд 17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа болох аж.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хувцасны загварын шоу болно
Монгол хувцасны загварын шоу болно. Зураг: МҮОНРТ

Монголын хувцас, загварын ертөнцийн нүүр царай болж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “Монгол Костюмс” төвийн хамт олон ойдоо зориулан "Этно-Фэйшн" загварын шоуг 11 сарын 04-нд 17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа болох аж.

Шоунд Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн төв байранд өнгөрсөн жил тоглосон "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтоо хүргэхээр зэхээд байгаа юм.

Энэхүү загварын театрчилсан тоглолтдоо зориулан тэд Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150 гаруй хувцасны шинэ загварыг бүтээсэн юм.

Эдгээр загварууддаа судалгааны материал ашиглан дизайнеруудын уран сэтгэлгээ, гоёмсог шийдлийг тусган хийснээрээ онцлог аж.

Хуваалцах