Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол Хятад уран бүтээлчдийн сонгодог үдэш

Уг тоглолтод ДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдсан симфони найрал хөгжимчид оролцож, Монгол, Хятад болоод бусад орны алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлийг толилуулсан юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Хятад уран бүтээлчдийн сонгодог үдэш
Монгол Хятад уран бүтээлчдийн сонгодог үдэш. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Лхагва гарагт Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дуурь бүжгийн эрдмийн театрынхан хамтран зохион байгуулсан “Хаврын баярын гайхамшигт аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт болж өнгөрлөө.

Уг тоглолтод ДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүүгийн удирдсан симфони найрал хөгжимчид оролцож, Монгол, Хятад болоод бусад орны алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлийг толилуулсан юм. Хятадын хөгжмийн зохиолчдын бүтээлээс Ли Шисяны симфони найруулгыг толилуулсан бол Лиан Шанбогийн “Хос эрвээхэй”-г ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, хуучир хөгжимчин Жан Жао Сиан нар гоцлон тоглов. Мөн тоглолтод Монголын болоод дэлхийн сор болсон олон бүтээлүүд эгшиглэсэн юм. “Хаврын баярын гайхамшигт аялгуу” тоглолт нь Хятадын соёлын төвийн энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын эхлэл бөгөөд цаашид Шаньси мужийн Соёлын тэнхимтэй хамтран тус мужийн ардын урлагийн шилмэл бүтээлийн үзэсгэлэнг үзүүлэх, БНХАУ-ын кино долоо хоног, оньсого тааврын тэмцээн зохион байгуулах ажээ.

Хуваалцах