Монгол-Хятадын хамтарсан тоглолт болно
Талуудын тохиролцооны хүрээнд өнөөдөр Монгол-Хятадын хамтарсан “Хаврын баярын гайхамшигт аялгуу” тоглолтыг УДБЭТ-д тоглох юм байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд БНХАУ-ын Соёлын сайд Цай У тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад айлчилсан. Тэрхүү ажлын хүрээнд хоёр талын сонгодог урлагийг шинэ шатанд гаргах талаар харилцан ярьж тохиролцсон байна. Тохиролцооны хүрээнд өнөөдөр Монгол-Хятадын хамтарсан “Хаврын баярын гайхамшигт аялгуу” тоглолтыг УДБЭТ-д тоглоно. Тоглолтод Хятадын соёлын төвийн уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүн, Монголын талаас симфони найрал хөгжмийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.


















