Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол кино” үйлдвэрийг хувьчлахгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ талаар болон кино урлагийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор таван удаа хуралдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол кино” үйлдвэрийг хувьчлахгүй
“Монгол кино” үйлдвэрийг хувьчлахгүй. Зураг: МҮОНРТ

“Монгол кино” үйлдвэрийг хувьчлах тухай сүүлийн үед яригдах болсон.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ талаар болон кино урлагийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор таван удаа хуралдсан байна.

Хуралдаанаар "Монгол кино" үйлдвэрийг хувьчлалгүйгээр бүтцийн хувьд өөрчлөлт хийж цаашид үйл ажиллагааг нь тогтворжуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Бүтцийн өөрчлөлт хийхээс гадна уран бүтээлчдэд зориулсан Олон улсын стандартад нийцэхүйц кино зураг авалтын тусгай төв байгуулахаар концессын жагсаалтад оруулжээ.

Хуваалцах