Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол морь-3000” хурдан морины уралдаанд зөвлөмж хүргүүллээ

Энэ сарын 9,10-нд болох Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдаанд 400 орчим долоогоос дээш насны хүүхэд оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдааныг зохи

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол морь-3000” хурдан морины уралдаанд зөвлөмж хүргүүллээ
“Монгол морь-3000” хурдан морины уралдаанд зөвлөмж хүргүүллээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 9,10-нд болох Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний хурдан морины уралдаанд 400 орчим долоогоос дээш насны хүүхэд оролцож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 3000 морины уралдааныг зохион байгуулагчдад зөвлөмж хүргүүлсэн байна.

Зөвлөмжинд өнгөрсөн сарын баяр наадмаар хоёр хүүхэд мориноос унан нас барсныг сургамж болгон хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрх ашиг нь зөрчигдсөн гэмт хэрэг дахин гарсан тохиолдолд хохирлыг уралдаан, их жагсаалыг зохион байгуулахад үүрэг хүлээн оролцож байгаа төрийн байгууллага, албан тушаалтнаар хариуцуулан арилгуулахаар Комисс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах болно" гэдгийг сануулжээ.

Түлхүүр үг:хурдан морь-3000
Хуваалцах