Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол найрагчийн бүтээл "Literary River" сэтгүүлд хэвлэгдэв

БНСУ-ын улирал тутмын "Literary River" сэтгүүлд яруу найрагч Г.Сүхзоригийн “Охиндоо” шүлэг хэвлэгдсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол найрагчийн бүтээл "Literary River" сэтгүүлд хэвлэгдэв
Монгол найрагчийн бүтээл "Literary River" сэтгүүлд хэвлэгдэв. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын улирал тутмын "Literary River" сэтгүүлд яруу найрагч Г.Сүхзоригийн “Охиндоо” шүлэг хэвлэгдсэн байна.

Мөн тус сэтгүүл энэ удаагийнхаа дугаарт Герман, Аргентин, Америк, Хятад болон Солонгосын зохиолчдын бүтээлүүдийг нийтлэжээ. Тэд Монголын зохиолчдын бүтээлийг сэтгүүлдээ нийтлэх ихээхэн сонирхолтой байдаг аж.

Яруу найрагч Г.Сүхзориг 2011 онд БНСУ-ын Чанвон хотод Солонгосын нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Ким Дал Жиний нэрэмжит 16 дахь удаагийн яруу найргийн наадамд амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртэж байжээ.

Хуваалцах