“Монгол ой” шүлгийн уралдаан зарлалаа
Монгол орны нийт ойн сан бүхий газар нутаг, ой модны тухай уран, яруу шүлгийн аргаар илэрхийлж, нийт ард иргэдэд монгол орны ой, модыг хайрлах, экологийн онцлогийг таниулан мэдрүүлж, тарьж ургуулах, түүнийг хамгаалах ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээхэд уралдааны зорилго оршино.
Мэдээллийн алба

Дэлхийн ойн өдөр, Монгол Улсад ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан “Монгол ой” сэдэвт шүлгийн уралдааныг зарлалаа. Байгалийн сайхныг биширч, эх орныхоо уушги болсон ногоон ой, шугуйн ач тусыг мэдрэн, дэлхий нийтэд сурталчилж, нутаг дэвсгэрийн найман хувийг эзэлдэг ой, модоо магтсан “Монгол-Ой”сэдэвт шүлгийн уралдаанд оролцож, байгаль хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг салбарын яамнаас уриалж байна.
Монгол орны нийт ойн сан бүхий газар нутаг, ой модны тухай уран, яруу шүлгийн аргаар илэрхийлж, нийт ард иргэдэд монгол орны ой, модыг хайрлах, экологийн онцлогийг таниулан мэдрүүлж, тарьж ургуулах, түүнийг хамгаалах ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээхэд уралдааны зорилго оршино. Мөн шүлэгт ой модны ач холбогдлыг харуулсан, хайрлан хамгаалж, тарьж ургуулах, экологийн ач холбогдлыг нэмэгдүүлэх талаар шинэлэг санааг тусгасан байх юм.
Шүлгийн эх хувийг зохион байгуулагч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст энэ сарын 19-ны 17.00 цагаас өмнө ирүүлэх юм.


















