Монгол охид "Little Princess of the Globe" тэмцээнээс гурван өргөмжлөл хүртжээ
Дэлхийн ОУ-ын хүүхдийн "Little Princess of the Globe" тэмцээн есдүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон билээ.
Мэдээллийн алба

Дэлхийн ОУ-ын хүүхдийн "Little Princess of the Globe" тэмцээн есдүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 3-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон билээ. Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Биндэръяа, ОИЦ сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Эгшиглэн нар оролцоод ирсэн юм. Оролцогч Б.Биндэръяа нь 9-12 насны ангилалд түрүүлж “Little Princess Univers” титмийн эзэн болсноос гадна “Miss Simpathy WLBF” буюу "Өгөөмөр гүнж" өргөмжлөлийг хүртсэн амжилт үзүүлжээ.
Харин 5-7 насны ангилалд оролцсон А.Эгшиглэн уран нугаралтын гайхамшгаар авьяас төрөлд түрүүлж, “Miss Talent” өргөмжлөлийг хүртсэний зэрэгцээ “Mini top model”-ын шагналыг ч мөн хүртсэн байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дөрвөн насны ангилалд нийт таван үндэсний ялагч оролцжээ.
Монгол охид "Little Princess of the Globe" тэмцээний үндсэн долоон том шагналын гурвыг нь авчирчээ.


















