Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт маргааш болно

Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан УДБЭТ, ОХУ-ын их театрын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш УДБЭТ-ын тайзнаа болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт маргааш болно
Монгол, ОХУ-ын уран бүтээлчдийн тоглолт маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монгол-Оросын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүдийг тохиолдуулан УДБЭТ, ОХУ-ын их театрын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш УДБЭТ-ын тайзнаа болно.

“Мөнхийн нөхөрлөл” нэртэй энэхүү тоглолтод ОХУ-ын удирдаач, гавьяат жүжигчин Александр Поляничко, ОХУ-ын Ардын жүжигчин Казаков /басс/, Их театрын гоцлол дуучин Е.Манистина /меццо сапрона/, Е.Маразова /сопрано/ нараас гадна УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэх, гоцлол дуучин Ч.Энхтайван, Э.Бумхүү, Б.Батжаргал, Б.Энхнаран нарын уран бүтээлч оролцох юм байна. Харин хойд хөршөөс ирж оролцох уран бүтээлчид манай улсад өнөөдөр ирэх аж.

Тоглолтыг БСШУЯ, ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Соёлын яам, РЦНК-ийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулах аж.

Сонирхуулахад, УДБЭТ-ын уран бүтээлчдийн “Монголын алтан хоолойтнууд” тоглолт 2014 оны арваннэгдүгээр сарын 20-нд ОХУ-ын “Их театр”-ын тайзнаа тоглогдож байжээ. Тоглолтыг ОХУ-ын ЭСЯ, ОХУ-ын Соёлын яам, ССАЖЯ-ы дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ОХУ-ын удирдаач, гавьяат жүжигчин Александр Поляничко, гоцлол дуучин А.Аглатова нар оролцсон байна.

Хуваалцах