Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монгол, Орос, Солонгосын хамтарсан тоглолт болно

БНСУ-ын Сөүл хотын KBS телевизийн концертын их танхимд энэ сарын 6-ны өдөр Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан "Мьюзикал Попс Концерт" болох гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Орос, Солонгосын хамтарсан тоглолт болно
Монгол, Орос, Солонгосын хамтарсан тоглолт болно. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Сөүл хотын KBS телевизийн концертын их танхимд энэ сарын 6-ны өдөр Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан "Мьюзикал Попс Концерт" болох гэж байна.
Тоглолтод ОХУ-ын Владивосток хотын хөгжмийн поп оркестр, нэрт дуучид, Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин М.Бат-Очир болон Солонгосын сонгодог урлагийн төлөөлөгчид оролцох юм байна.
Энэхүү хамтарсан концерт нь солонгос үндэстнүүдийг нүүлгэн суурьшуулсны 150 жилийн ой, Солонгосын үндэсний Чусокийн баярт зориулан зохион байгуулагдаж байгаа юм.
Тоглолт болох гэж буй KBS телевизийн концертын их танхим нь Солонгост төдийгүй зүүн Азийн өндөр зэрэглэлийн тоглолтуудыг зохион байгуулдаг томоохон газар юм.

Хуваалцах