Монгол оюутан Америкийн телевизийн академийн шагнал хүртлээ
Монгол охинд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн киноны супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.
Мэдээллийн алба

Дэлхийн телевизийн хамгийн том наадам Эммийн авардсын шагналыг Монгол Улсын иргэн Н.Мөнхцэцэг хүртжээ. Энэ сарын 23-нд Америкийн телевизийн Академи /Emmy/-ийн Леонард Х.Голденсон театрын Алдрын танхимд монгол оюутан ур ухаан, авьяас билгээ үнэлүүлж, дэлхийн алдартнуудтай мөр зэрэгцэн зогссон байна.
Телевизийн академийн болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон явуулдаг их сургуулиудын Телевизийн шагнал гардуулах 35 дахь удаагийн ёслолын ажиллагааны "Хүүхэлдэйн кино"-ны номинацид “I’m possible” хүүхэлдэйн киноны продюссер Н.Мөнхцэцэг III байрын цомыг хүртжээ.
Монгол охинд Эммийн цомыг Америкийн хүүхэлдэйн киноны супер од, “The Looney Tunes” цувралын Порки Пигийн дууг оруулсан, алдарт жүжигчин Боб Берген гардуулсан байна.
Тэрбээр Саваннагийн урлаг дизайны коллежийн оюутан аж.


















