Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд болно

МУГЖ Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд тоглогдохоор болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд болно
“Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд болно. Зураг: МҮОНРТ

МУГЖ Г.Ариунбаатарын “Монгол Сонгодог-2” тоглолт энэ сарын 19-нд Соёлын төв өргөөнд тоглогдохоор болжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дэлхийн томоохон уралдаануудад амжилт гаргасан минь ганц миний амжилт биш ээ. Иймд багш нартаа, хамт ажилладаг анд нөхдөдөө, аав ээждээ, ард түмэндээ талархал илэрхийлж, энэ баяраа хувцаалцахаар “Монгол Сонгодог-2” тоглолтоо хийх гэж байна. Дуурийн урлагийн олон зуун жилийн түүхтэй, дэлхийд алдартай театруудын мэргэжилтэн багш нар, үзэгчдэд монголын сонгодог бүтээлүүдийг дуулж сонирхуулахад тэд үнэхээр алмайрсан. Тийм ч учраас Монгол Сонгодог гэдгийг дэлхийд таниулах нь миний зорилго болсон. Мэдээж хамгийн чухал хүмүүс бол Монголын минь үзэгчид...” гэж бичжээ.

Хуваалцах