Монгол тоглогчтой баг эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийнэ
Тус тэмцээнд Монгол тоглогчтой “Grayhound Gaming” баг шууд буюу урилгаар оролцож байгаа аж.
Мэдээллийн алба

“COBX Masters” 100 мянган ам.долларын шагналын сантай цахим тоглоомын тэмцээн өнөөдөр Энэтхэг улсын Мумбай хотод эхэлж байна. Тус тэмцээнд Монгол тоглогчтой “Grayhound Gaming” баг шууд буюу урилгаар оролцож байгаа аж. Тэд эхний тоглолтоо Зүүн Ази бүсийн сонгон шалгаруулалтаас гарч ирсэн Сингапурын “BOOT-d[S]” багийн эсрэг хийх юм байна.
Дээрх тэмцээнд нийт зургаан баг оролцож байгаа бөгөөд эхний шатанд хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглох аж. Түүнчлэн хоёр хэсгээс шалгарсан шилдэг дөрвөн баг финалын шатанд өрсөлдөнө.


















