Монгол цэргийн барилдаанд Улсын арслан Б.Ганбат хамгийн олон түрүүлжээ
Цэргийн баяр буюу Ардын арми, зэвсэгт хүчний ойд зориулсан уламжлалт барилдаанд Улсын арслан Б.Ганбат хамгийн олон түрүүлжээ.
Мэдээллийн алба

Цэргийн баяр буюу Ардын арми, зэвсэгт хүчний ойд зориулсан уламжлалт барилдаанд Улсын арслан Б.Ганбат хамгийн олон түрүүлжээ. Тэрээр 2002, 2004, 2005, 2007, 2008 онд Улсын заан цолтойдоо нийт таван удаа түрүүлж байсан юм. Монгол цэргийн барилдаан нь 1977 оноос өнөөг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ жилийн Зэвсэгт хүчний 94 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан гуравдугаар сарын 15-ны 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Жил бүрийн уламжлалт барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглох аж.


















