Монгол цэргүүд Их Британийн поло багтай тоглоно
Поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой. Тэмцээн Гачууртад байрлах “Хаан поло” клубт энэ сарын 17-нд болно.
Мэдээллийн алба

Монгол Улс болон Их Британийн хооронд болох поло спортын нөхөрсөг тэмцээнд оролцохоор Их Британи улсын армийн поло баг Монгол Улсад ирээд байна. Энэ үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг Их Британийн Элчин сайдын яамнаас онцолж байна.
Поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой. Тэмцээн Гачууртад байрлах “Хаан поло” клубт энэ сарын 17-нд болно.


















