“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор туульч О.Цагаанзам уригджээ
Сонирхуулахад О.Цагаанзамын нэрний учрыг тодруулахад Сибирьт цөлөгдсөн Халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийх үед мэндэлсэн тул эмээ нь энэхүү нэрийг хайрласан гэдэг.
Мэдээллийн алба

“Hero” энтертайнментийн бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн ээлжит зочноор Жангарч, туульч, дуучин, биет бус соёлын өв тээгч ОХУ-ын Халимагийн иргэн Охийн Цагаанзам уригджээ.
Энэ талаар тус нэвтрүүлгийн ерөнхий найруулагч Б.Баатар фэйсбүүк хуудасдаа “Энэ удаагийн дугаараа хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, алдарт дуучин, гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан,Торгуудын Авиан Баатархуяг нартай хамжив” хэмээж бичжээ.
Иймд уг нэвтрүүлгийг үзэхийг хүсдэг хүмүүний мэлмийг тун удахгүй мялаах нь ээ.
Сонирхуулахад О.Цагаанзамын нэрний учрыг тодруулахад Сибирьт цөлөгдсөн Халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийх үед мэндэлсэн тул эмээ нь энэхүү нэрийг хайрласан гэдэг.


















